Такикава хот нь Хоккайдогийн өв болох Ишикари голд Сорачи гол цутгах уулзвар газарт байрлаж хотын 60 орчим хувь ой мод, газар тариалан зэрэг ногоон байгууламжаар хүрээлэгдэн Хоккайдогийн төв хэсэгт Саппоро хот Асахикава хотын хооронд байрладаг.
Такикава хотын нэр нь Айнү хэлээр “Соорапүчи”, япон хэлээр орчуулвал “Таки гударү токоро-Хүрхрээ буух газар” гэсэн утгатай. Хотын урд хэсгээр урсах Сорачи голын дунд хэсэг нь хүрхрээ шиг шатлан урсдаг учраас Айнү хүмүүс энэ голыг “Соорапүчипэцү” –“Таки но кава-Хүрхрээт гол” гэж нэрлэдэг байсан учраас хотыг Такикава гэж нэрлэжээ.
Мэйжигийн 23 он буюу 1890 онд Хоккайдо мужийн 1-р тушаалаар Такикава тосгоны тамгын газрыг байгуулснаар Такикава хотын үүх түүх эхэлж эртнээс зам тээврийн чухал зангилаа болж мөн ойр орчмын нүүрсний уурхайнуудад тулгуурласан худалдааны хотын хувиар хөгжсөн.
Зундаа +30 хэм давж өвөлдөө -20 хэм хүртэл хүйтэрч өвөл зундаа эрс тэс, уул дотогш чиглэсэн уур амьсгалтай. Цасны хунгарын хэмжээ нь 7 м хүртэл зузаардаг Хоккайдодоо ч дээгүүрт орох их цас ордог нутгийн нэг юм.
Такикава хотын нэг бахархал нь Японд цөөхөнд орох их талбайг хамарсан Рапс-Нанохана цэцгийн талбай юм.
5-р сарын дундаас 6-р сарын эхэн хүртэл Рапс цэцгийн өнгөн шар хивс энгэр толгодыг бүрхэж сэтгэл татам, маш үзэсгэлэнтэй болдог.
Бүрэн дэлбээлэх үед зохиогддог хотын хамгийн том баяр болох “Такикава Нанохана Наадам”-д гадаад, дотоод олон жуулчин, гийчин үзэхээр зочилдог.
JR галт тэрэг, хот хоорондын хурдны автобус, мужийн төв хурдны замаар Саппоро, Асахикава зэрэг аялал жуучлалын томоохон хотуудруу дамжин зорчих боломжтой зангилаа бүс юм.
(Саппорогоос галт тэргээр ойролцоогоор 50 минут, хурдны замаар машин 60 минут. Шинчитозэ онгоцны буудал хүртэл 85 минут тус тус зарцуулдаг)
Агаарын дээш урсгалтай салхи үүсдэг, бусад иргэний агаарын тээврийн хяналтын бүсэд багтдаггүй учраас Такикавад агаарын спорт хөгжсөн байдаг.
Хотын “Такикава скайпарк” нь Японд дээгүүрт орох техник технологиор тоноглогдсон учраас глайпдер сонирхдог хүн бүрийн цугларах дуртай газар юм. Салхины хүчээр нисдэг моторгүй онгоцыг бага оврын моторт онгоцоор татаж нисгэн агаарын урсгалд мордуулсанаар тэнгэрт өөрөө дүүлэн нисдэг. Байнга глайдер онгоцоор нисэж болдог газар Японд зөвхөн Такикавад л юм. Зөвхөн онгоцонд дуртай хүмүүс ч биш олон жуулчид онгоцонд сууж үзэх гэж зорин ирдэг.
Нээлтийн өдөр:2-р сарын дундуур
Байршил
Такикава өртөөний өмнөх “Белл-роуд” худалдааны гудамж
Такикава хот Сакаймачи 3 чомэ 6-5 орчим
Цаг:17:00 (дэнлүү асаах нээлт) – 20:00 00 (дэнлүү унтрах)
Такикава өртөөний хажууд хуучин Такикава автобус терминал байрын 1 давхарт “Такикава хотын Аялал жуулчлалын хэлтэс”, “Такикава Аялал жуулчлалын нийгэмлэг”, “Такикава Гадаад харилцааны нийгэмлэг” гэдэг гурван байгууллага энд үйл ажиллагаа явуулдаг.
Такикава хотын аялал жуулчлалын мэдээлэл өгөх, зам заах, аяллын ном товхимол тараах, ус сувгийн худгийн тагны логоны зурагт карт тараах, унадаг дугуй түрээслэх, ачаа түр хадгалах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Хүлээх, мэдээлэл солилцох танхимд хүүхдүүдэд англи хэлний хичээл заадаг. Үнэгүй Wi-Fi -тай, түр амрах гэх мэтээр ч ашиглаж болно.
Такикава хотын скайпаркд салхины хүчээр ажилладаг моторгүй жижиг онгоцоор агаарт нисэх боломжтой. Дөрвөн зүг, найман зовхист цэлийх алсын уулс, тариан талбай, Хоккайдогийн хамгийн том гол болох Ишикари гол зэрэг гол мөрөн үзэсгэлэнт байгалийн дөрвөн улирлын үзэгдэх орчныг харж нүдээ баясгах боломжтой.
Баялаг туршлагатай заагч-нисэгч онгоцыг жолоодох тул та сэтгэл амар моторын элдэв чимээ сонсохгүйгээр нам гүм тэнгэрт үзэсгэлэнт байгалийг тольдоорой.
Такикава хотын скайпаркд салхины хүчээр ажилладаг моторгүй жижиг онгоцоор агаарт нисэх боломжтой. Дөрвөн зүг, найман зовхист цэлийх алсын уулс, тариан талбай, Хоккайдогийн хамгийн том гол болох Ишикари гол зэрэг гол мөрөн үзэсгэлэнт байгалийн дөрвөн улирлын үзэгдэх орчныг харж нүдээ баясгах боломжтой.
Баялаг туршлагатай заагч-нисэгч онгоцыг жолоодох тул та сэтгэл амар моторын элдэв чимээ сонсохгүйгээр нам гүм тэнгэрт үзэсгэлэнт байгалийг тольдоорой.
Энд Такикава хотын моторгүйгээр салхины хүчийг ашиглаж нисдэг глайдер хэмээх жижиг онгоц болон бусад нисэх биетүүдийг дэлгэн харуулсан байдаг.
Өдөр бүр Такикава хотын тэнгэрт эргэлдэх глайдерыг биетээр харж нисэх зурваснаас моторгүй жижиг онгоцыг нисгэх нисгэгчтэй уулзаж биднийг дүүлэн нисэх мөрөөдөлд умбуулах музей юм.
Хаяг : Такикава хот Накажима мачи 139 Такикава Скайпарк
Утас : 0125-24-3255
Факс : 0125-23-3777
Ажлын цаг : 9:00-17:00 ( Зуны улиралд 4-р сараас 11 сар хүртэл)
9:00-16:00 (Өвлийн улиралд 12-р сараас 3-р сар хүртэл)
Амралтын өдөр : Зун амралтгүй ажиллана.
Өвөл бямба, ням гараг, баярын өдөр, оны сүүл эхийн амралтын өдөр
Хураамж : Бага, дунд сургуулийн сурагч 100 иен, ахлах сургуулийн сурагч 210 иен, насанд хүрэгчид 320 иен
Такикава хотын “нанохана-рапс” цэцгийн талбай Япондоо цөөхөнд орох томоохон ургацын талбай гэдгээрээ алдартай. Эбэоцүгийн тариалангийн талбайг шар өнгөөр дүүртэл цэцэглэдэг.
5-р сарын дундаас сүүл хүртэл хэдхэн хоногуудад үзэсгэлэнт шар өнгийн хивс энгэр толгодоор нүд алдам чимдэг. Рапс цэцгийг нэг талбайд жил дараалан тарьдаггүй учраас жил бүр ондоо ондоо талбайгаас өөр өөр орчинг үзэж сонирхох боломжтой. Рапс цэцэглэх үеэр “Нанохана цэцгийн баяр” зохиодог бөгөөд цэцгийн талбайд өндрөөс харах боломжтой тавцан зэргийг бэлддэг. Мөн “Мичи Но Эки (замын буудал) Такикава”-д цэцгийн баярт зориулан Бямба, Ням гарагуудад явуулын зоогийн газрууд хоол, хүнсээр үйлчилж, үндсэн рапс цэцгийн талбай руу явах “Нанохана автобус”, мөн жолооч нь зам зааж тайлбарлаж өгдөг, бусад олон жижиг цэцгийн талбайг яаралгүйгээр үзэж тойрох боломжтой “Нанохана такси”-гаар ч үйлчилдэг. Такикава хотод л борлуулдаг рапс цэцгийн баярт зориулж үйлдвэрлэсэн нутгийн амттаныг ч худалдаалдаг. Баярын үеийн ажлын өдрүүд ч гэсэн “Нанохана такси”, унадаг дугуйн түрээс, мэдээллийн түр төвүүд ч ажилладаг.
Мөн цэцгийн баярын үеэр фото зургийн уралдаан, Такикава хотын нутгийн бренд бүтээгдэх таарах сугалаат-анкет зэргийг зохион байгуулдаг.
Эргэн тойрон нь ой модоор хучигдсан Раүнэ голд нэг хүний каноэ завь, хоёр хүний каноэ завь, энгийн сэлүүрт завь, дарвуулт завь зэрэг олон төрлийн завиар хүүхэд, насанд хүрэгчид ч усан спортоор хичээллэж зугаацах боломжтой. Анх удаагаа завинд сууж үзэж буй хүнд байнгийн ажилтан-сургагч багш яаж суух, залуурдах тухай эелдэгээр зааж өгөх тул сэтгэл амар усан слортоор зугаацах боломжтой.
Хаяг : Такикава хот Ниши Такикава 10
Утас : 0125-23-4194
Факс : 0125-23-4194
Ажлын цаг : 9:00-17:00 ( Зуны улиралд 4-р сараас 11 сар хүртэл)
9:00-16:00 (Өвлийн улиралд 12-р сараас 3-р сар хүртэл)
Амралтын өдөр : Зун амралтгүй ажиллана.
Өвөл бямба, ням гараг, баярын өдөр, оны сүүл эхийн амралтын өдөр
Хураамж : Бага, дунд сургуулийн сурагч 100 иен, ахлах сургуулийн сурагч 210 иен, насанд хүрэгчид 320 иен
4-9-1 Сакаемачи, Такикава хот, Хоккайдо 073-0031 Такикава Канко олон улсын талбай дотор
УТАС : 0125-23-0030 ФАКС : 0125-23-0918